Уураг, нүүрс усыг нэг дор хэрэглэх нь аюултай гэнэ

Уураг болон ердийн нүүрс усыг (жишээлвэл, сахар) нэг дор хэрэглэх нь бие махбодийн энергийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж, улмаар өөх хуримтлагдахад хүргэдэг шалтгааныг америкийн эрдэмтэд илрүүлсэн байна.Зохих судалгааны тухай материал “BMC Nutrition” сэтгүүлд нийтлэгдсэнийг хэвлэлд мэдээлжээ.
Уураг болон ердийн нүүрс усыг нэг дор хэрэглэх нь өөхний исэлдэлтийг багасгаж, ингэхдээ ахиухан протеин хэрэглэх тусам (сахартай хамт), төдийчинээ бага липид ялгардаг байна. Хоолны нийт илчлэг ихсэхээр хоол тэжээлд агуулагдсан энерги тэнцүү биш байдлаар зарцуулагддаг гэнэ .
Судлаачид 13 эмэгтэй, 14 эрэгтэйг ажигласны эцэст ийм дүгнэлт хийсэн байна. Тэд цөмөөрөө эв эрүүл бөгөөд дунджаар 23 настай байж.Туршилттусбүр 24 цагаар хоёр шаттай үргэлжилжээ.Эхний шатанд оролцогчид өглөөний цай болон үдийн хоолондоо 15 хувийн уураг агуулсан хоёр порци хоол идэж, хоёр дахь шатанд хоолны уургийн агууламжийгхоёр дахин нэмэгдүүлсэн байна. Бүх хоол17 грамм өөх агуулж, нийтдээ 500 килокалори илчлэг бүхий нэг л янзын бүтээгдэхүүнүүдээс бүрдэж байжээ.Оролцогчид нэг хоолны хамт чихэрлэг ундаа ууж байсан байна.Кило калорийн зарцуулалтыг хянах боломжолгож байсан тусгай өрөөнд ажиглалтыг хийжээ.
Тийнхүү чихэрлэг ундааны хамт авдаг илчлэгийн гуравны нэг орчмыг бие махбодь зарцуулдаггүйгээс өөхний шингэц удааширч,улмаар бодисын солилцоонд шаардлагатай нийлбэр энерги бага болж байсныг мэргэжилтнүүд тогтоосон байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ