Түймрийн талаар санал солилцов

Уулзалтад оролцогчид түймрийн нөхцөл байдлын талаар газрын зураг дээр дэлгэрэнгүй ярилцаж, гал түймэр унтраах ажиллагаанд оролцогчдын хоол хүнс хангалтын ажлыг шуурхай зохион байгуулах тухайд анхаарал хандуулахаар болов. Мөн иргэдээс ирсэн хандив тусламжийг бодит хөрөнгө оруулалт болгож, түймэр унтраахад зориулагдах техник хэрэгсэл худалдан авахад зарцуулах нь зүйтэй талаар санал солилцлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ