Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг хаана


Сүхбаатар дүүргийн 100 айлын Сэлбийн гүүрийн хойд талын явган хүний зам, Хан-Уул дүүргийнОргил худалдааны төвийн зүүн талын авто зам, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Шинэ драгон төвийн ард авто зам, Баянзүрх дүүргийн Хүүхэд СОС төвийн урд авто замын гэмтэлтэй сувагчлал сэргээх ажлыг өнөөдрийн 23.00 цагаас энэ сарын 24-ний 06.00 цагийн хооронд хийнэ. Энэ хүрээнд дээрх хугацаандХан-Уул дүүргийн Оргил худалдааны төвийн зүүн талын автозамын нэгдүгээр эгнээг түр хаана.
Мөн Саппорогийн уулзварын зүүн урд талын авто зам дагуу дулааны шугам шинэчлэх ажлыг хийхээр төлөвлөөд байна. Уг ажлыг энэ сарын 24-нөөс ирэх сарын зургааны хооронд хийх бөгөөд дээрх хугацаанд Энхтайваны өргөн чөлөөний нэгдүгээр эгнээг хаах аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ