“Авьяаслаг америкчууд” шоунд Б.Баттулга эр, бяраа гайхууллаа

Дэлхийн хамгийн олон үзэгчтэй “Авьаяслаг америкчууд” шоуны тайзнаа Баттогтохын Баттулга эр, бяраа гайхуулав. Тэрээр АНУ-ын Чикаго хотод ажиллаж, амьдардаг аж.

Циркийн урлагийн хүчний үзүүлбэр үзүүлж, эхний шатандаа түвэггүй тэнцсэн тэрбээр хоёрдугаарт шатанд үзүүлбэрээ илүү хүндрүүлж, сонирхолтой байдлаар үзүүлжээ. Б.Баттулга шүүгч Хайди Клум, Ховард Мандел нарыг, үзүүлбэртээ урьж тэднийг дүүжин савлуурт суулган эргэжээ. Түүнийг үзүүлбэрээ дуусгахад үзэгчид алга ташин босож хүндэтгэл үзүүлжээ. Товч бичлэг “Авьяаслаг америкчууд” шоуны албан ёсны “YouTube” хуудсанд тавигдсан байна. Хоёрдугаар шатанд үзүүлсэн Б.Баттулгын үзүүлбэр ирэх мягмар гаригт NBC сувгаар цацагдах ажээ.

Б.Баттулга “Gold show end Mr. Power”циркэд таван метр урттай, 34 килограмм жинтэй бүдүүн гуалин модоор хүч тамирын үзүүлбэр үзүүлдэг байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ