МАН-ын гишүүд суулт зарлажээ

УИХ-ын гишүүн, МАН-ын Шинэчлэл, хөгжлийн хорооны дарга Т.Аюурсайхан, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, Ж.Энхбаяр болон МАН-ын гишүүд “60 тэрбумаас намаа цэвэрлэе” хөдөлгөөнийг байгуулаад байгаа билээ. Тэгвэл өнөөдөр 60 тэрбумын эздэд хариуцлага тооцохыг шаардаж Тусгаар тогтнолын ордны өмнө намын гишүүд суулт зарлалаа.

Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга М.Ганбаатар тэргүүтэй гишүүд “60 тэрбум”-ын эсрэг 24 цагийн суултыгэхлүүлсэн байна. Намын гишүүд дэмжигчид Тусгаар тогтнолын ордны гадаа цуглаж эхэлжээ.

МАН-ын гишүүд албан тушаалыг наймаалцаж, 60 тэрбум төгрөг босгох хуйвалдаан зохион байгуулсныг эсэргүүцэж, намаа цэвэрлэх, шинэчлэх шаардлагатай гэж үзэж буй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ