“Эрдэнэт”-ийн хувьцаагаар иргэн бүрээ хулхидсан уу?

Монголын эдийн засгийн, бас эрх баригчдын саалийн үнээ болж ирсэн Эрдэнэт Үйлдвэрийн хувь хувьцааны маргаан УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийг дамжиж сонгогчдын сонголтоо хийхийн өмнөх “ хамгийн сүүлийн ам мэх” болсоор ирлээ.

Анх ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг сайхан мэдээ, баяртай мэдээ хэмээн Эрдэнэтийн 49 хувийг Монголдоо авчирсан тухай сүр дуулиантайгаар зарласан ч сонгуульд намаа өвдөг шороодуулсан этгээдүүдийн нэгээр тодорч намдаа хөөгдөх шахуу сураг тасрав. Гэвч энэ нь ам мэх биш хуудуутай ч гэсэн үнэн байсан нь ил болсон. Энэ цагаас эхэлж эцэс төгсгөлгүй бичиг цаас шидэлцэж, аманд орж ирсэн шар тосыг арай л буцаагаад өгчихөөс наагуур хэрэлдэж хэлэлцэж байж Эрдэнэтийн 49 хувийг төрийн өмчид авах шийдвэр гаргасан.

УИХ-ын 2017 оны 23-р тогтоолоор "Эрдэнэт үйлдвэр"-ийг 100 хувь төрийн мэдэлд авах үүрэг даалгавар өгсөн ч 49 хувийг эзэмшиж байсан байгууллага нь эсэргүүцэн шүүхдсээр л байгаа.УИХ-ын дарга М.Энхболд “Би энэ гараараа яг ингэж алх цохиж шийдвэр гаргасан шүү” хэмээн нүүр бардам хэлж байсан нь түүнийг сонгуульд унагасан 60 тэрбумын бичлэг, “бандааштай гишүүн”, ”пялдагууд”, явах замд нь бүү саад хий гэсэн янзтай дургүйд хүчгүй ,бүүр сүүлдээ дагуулан тонгорох мэх хийсэн янзтай намаа шинэчлэх гэж яаран орилолдох дунд үеийнхний сонирхолын эсрэг ганцаардсан л болохоос массд бол үнэндээ таалагдах мэдээ байв.

Эрдэнэт үйлдвэрээс Монгол улсын иргэн бүр хувь эзэмшихээр боллоо”, бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгох, мөн хүүхдийн мөнгөө аваагүй, хүүхдүүдэд нөхөж олгох шийдвэрийг гаргалаа хэмээн Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат уянгалууланхан учирланхан хэлж байсныг байгаа оноогүй гэвэл бас л гүтгэлэг болно. "Эрдэнэт үйлдвэр"ийн хувьцаанаас нийт ард иргэдэд хувь эзэмшүүлэх шийдвэр гарч, энэ ажлыг яаралтай зохион байгуулах үүрэг авсансайд нар одоо амарч дөхөж байгаа бол ажлаа эхлэмээр. Муу сайнаараа дуудуулсан ч АН-ын дарга нарын үед 49-йиг нь монголдоо авчирч чадсан нь үнэн юм шүү.

Монголдоо авчирсанхувийн хэвшлийнхэнтэй хэрхэн хэл амаа ололцох ньбас л нэг асуудал. МАН-ы хувьд зүгээр нэг амлалт бус гаргасан шийдвэрүүд нь гар хөлийн үсэгтэйгээ дурайж байгаа асуудал юмаа гэдэг нь иргэн бүрт ил болсон.

ОУВС-гийн шинжээчид хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгохыг зогсоох шаардлага тавьсан тухай мэдээ байна.Тэгвэл Эрдэнэт үйлдвэрээс иргэн бүрт хувь эзэмшүүлэхээр болсон засгийн газрын шийдвэрийг удахгүй хаа нэгтэйгээс эсэргүүцээд эхлэх юм биш байгаа даа.

Арай Эрдэнэтийн хувьцаагаар иргэн бүрээ хулхидчихгүй биз дээ? Иргэн бүрээ гэхээсээ илүү “сонгогч” бүрээ гэж хэлвэл манай улс төрчид ойлгоно доо.

Т.Цахилгаан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ