Нисэх онгоцны сүйрлээс амьд гарсан охин

Жулиана Кёпке 3 мянган метрийн өндрөөс нисэх онгоц унасны дараа амьд гарчээ. Гэвч нисэх онгоцны сүйрэл бол түүний давж гарахад хүрсэн хамгийн аймшигтай зүйл нь биш гэнэ.
- 1971 он, Перу улс, 17 настай Жулиана ээжийнхээ хамт нисэх онгоцоор нисч явжээ.Аадрын фронтод дөхөж очихдоо нисэгчид түүнийг тойрохгүй байхаар шийдэж, шуудхан л яваад орсон байна. Хөдөлгүүрт аянга бууж,шатжээ. Нисэх онгоцны өрөөсөн далавч тасарч, нисэх онгоц чяг ширэнги ойн дээр хэдэн хэсэг болсон байна.

- Гэрэлманасхийж, далавч шатахад, ээж нь тайван гэгчээр: “Гүйцээ, ингээд дууслаа. Бүх зүйл өнгөрлөө” хэмээн хэлж, охин сандлынхаа хамт унаж, тар няр хийх чимээг сүүлчийн агшиндсонсжээ.
- Гурван суудалтай сандалд даруулсан тэр ширэнги ойд л ухаан орсон байна. Эргэн тойронд нь хэн ч алга.Хоёр хөл нь гүн зүсэгдэж,нүд нь хавагнаж, тархи хөдлөж,эгэм нь хугарч,өвдөгний шөрмөс нь тасарсан байж. Жулиана унаснаасаа хойшжаахан сэхээ орж, эндээс холдож үзэхээр шийдэх хүртэл 4 өдөр өнгөрсөн байна.

- Тэрээр маш удаан гэгчийн явж эхлэжээ. Үүний дээр охин ойрын хараа муутай байсан бөгөөд унах үед нүдний шил нь алга болсон байна. Энэ нь ширэнгитун аюултай бөгөөд хорт могойд хатгуулчихгүй юмуу ямар нэг хурц үзүүртэй зүйл гишгэчихгүйн тулдсаваа модоор замаа тэмтчин явахадхүрч байжээ.
- Жулиана нисэх онгоцны сэгэн дотроос олсон чихрийг идэж явжээ. Бас ч жаал жуухан идэх юм олсон байна.
- Тэр нэг жижигхэн горхитой тааралдаж,тэгээд хүмүүстэй уулзаж магадгүй хэмээн горидохдоо, урсгалыг нь даган явахаар шийджээ.Үүний дээр, горхи дагаж явах нь ширэнги дундуур тэмтчин явахаас хавьгүй дээр байж.

- Гал асаах аргагүйгээс бороонд нүдүүлэн хоног өнгөрүүлдэг байжээ (ширэнги ойд байнга бороо ордог).Элдэв хорхой шавьнаас болоод аятайхан унтаж ч чаддаггүй байсан байна. Баруун мөр нь идээ бээр болж, өтөж эхлэжээ.
- Ширэнги ойд унасан арав дахь өдөр горхи даган явахдаа охин нэг завь, хажууд нь мотор байхыг олж харжээ.Энэ нь хүмүүс удахгүй завь, хөдөлгүүрийг авахаар ирнэ гэсэн үг байж болох.Тэгээд тэр яг энэ газартаа нам унтаад өгчээ.
- Дараа өдөр нь Перугийн загасчид Жулиана охиныг олж,анхан шатны тусламж үзүүлэн, хооллож, тосгондоо аваачсан байна. Дараа нь түүнийг нисэх онгоцоор Пукальпе хотод хүргэжээ.

- Бэртэл гэмтэл тийм ч ноцтой биш байсан учир, охиныг эмнэлэгт удаан хэвтүүлээгүй байна. Энэ нь түүнд сэтгэхүйн дарамт ч болоогүй аж. Тэр нисэх онгоцоор нисэхээ болиогүй бөгөөд зоолиогч болж, ширэнги ой судладаг байна.Сэтгэлийн хүч тэнхээ гэж ийм байдаг бөлгөө.

11.Одоо Жулиане Кёпке 62 настай. Тэр “Би тэнгэрээс унахдаа” гэсэн ном бичжээ.Түүнд тохиолдсон явдлын тухай “Гайхамшиг тохиолддог л юм байна”, ”Итгэлийн жигүүр” гэдэг уран сайхны кино, “Нисэхийн сүйрэл: маш нууц, Цаг уурын таагүй байдал” гэсэн баримтаткино бүтээсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ