“Хүннү Эйр” ХХК-ийн “Fokker-50” онгоцны нэг хөдөлгүүр ажиллагаагүй болсноос ослын буулт хийжээ


Энэ сарын 23-ны 22 цаг 10 минутанд “Хүннү Эйр ХХК” авиа компанийн MML-161 Fokker-50 загварын онгоцны нэг хөдөлгүүр ажиллагаагүй болсоны улмаас ослын буулт буюу техникийн буулт хийжээ. Тодруулбал, дээрх онгоц Улаанбаатар-Ховд-Увс чиглэлийн “Хүннү Эйр” компанийн эзэмшлийн онгоц бөгөөд Улаанбаатар хотоос Ховд аймаг руу өдрийн 13 цаг 40 минутанд хөөрсөн байна. Ингээд 18 цаг 20 минутанд буцаад Ховд аймгаас Улаанбаатар хот руу шууд нислэг үйлдсэн бөгөөд 20 цагийн үед хос хөдөлгүүрийн нэг нь ажиллагаагүй болж22 цаг 10 минутанд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ослын буулт хийжээ. Тухайн үед Fokker-50 загварын онгоцонд 30-40 орчим хүн зорчиж байсан тухай эх сурвалж мэдээллээ.
Улаанбаатараас тэр даруй агаарын хөлөг гаргаж,тухайн нислэгээр зорчиж байсан зорчигчдыг Улаанбаатарт авчирсан аж.
Зорчигчдын яриагаар онгоцны хөдөлгүүрт нь гэмтэл гарсан тул Мөрөн хотод ослын буулт хийсэн гэж буй. Харин бид энэ талаар Иргэний ерөнхий газар/ИНЕГ/-аас тодруулахад энэ нь техникийн буулт байсан гэлээ.
Мөн гарсан техникийн дутагдлын шалтгааныг тогтоож, засварлахаар ИНЕГ-ын байцаагч болон компанийн инженер, техникийн ажилтнууд Мөрөн нисэх буудалд ажиллаж байна. Компанийн нислэг үйлдвэрлэлийн үйл ажиллагаа одоо хэвийн явагдаж байна гэсэн хариулт өглөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ