Төвийн бүсийн хурдан морины уралдаан Хүй долоон худагт болно

Нийслэлийн Морин Спорт Уяачдын холбооноос төвийн бүсийн “Хангарьд” хурдан морины уралдаан, баяр наадмыг энэ сарын 28-30-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар товложээ.



Уралдаанд зургаан насны морьд мөн эрлийз гурван насны морьд уралдах аж. Тодруулбал, долдугаар сарын 28-нд Азарга, соёолон, шүдлэн, долдугаар сарын 29-нд Их нас, даага, хязаалан, долдугаар сарын 30-нд Эрлийз дээд, дунд бага насны морьдын уралдаан болно.


Мөн “Хангарьд” уралдааны үеэр хүчит 256 бөхийн барилдаан, сурын харваа болохын зэрэгцээ урлаг соёлын арга хэмжээ явагдах аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ