У.Хүрэлсүхийг дагаж байсан залуус зодолдох зорилготой байсануу?

МАН-ын шинэчлэлийн асуудал анхаарал татаж эхэллээ.. Хэдийгээр ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан ч намаа шинэчлэх боломж хэмээн харсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр,Л.Оюун-Эрдэнэ нарын олон залуус аль хэдийнэ хөдлөөд эхэлжээ. Намын даргад хамгийн ихээр яригдаж буй эрхэм бол Шадар сайд У.Хүрэлсүх юм. Сүүлийн үед МАН-ын даргад нэр нь яригдаж буй У.Хүрэлсүхийг 3-5 хүн байнга дагах болсон тухай мэдээ чих дэлсэж байсан. Тэгвэл хууль хүчний байгууллагынхан энэхүү мэдээллийг авч, улмаар тэдгээр хүмүүсийг барихад өмнө нь хүчний байгууллагад ажиллаж байсан, хамгаалалтын компанид харъяалагддаг хүмүүс байсан аж.

Тэдгээр залуус эдүгээ МАН-ын хамгаалалтыг хариуцдаг толгой компанийн харъяаныхан гэж эх сурвалж мэдээлэв. Тэдний зарим нь Шадар сайд У.Хүрэлсүхийг өдөж хоргоон, зодоон үүсгүүлэх зорилготой байсан гэж мэдүүлсэн сурагтай. Тэдгээр залууст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм байна. Шалгалтын эцэст хэн, юуны учир У.Хүрэлсүхийг "өдсөн" нь тодорхой болох ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ