Булган аймгийн Хутаг-Өндөр суманд теннисний бөмбөгний хэмжээтэй мөндөр оржээ

Гэрэл зургийг фэйсбүүкийн Dorj Batnyagt хаягаас авав

Булган аймгийн Хутаг-Өндөр суманд өчигдөр теннисний бөмбөгний хэмжээтэй мөндөр орж, байгалийн аюулт үзэгдэл болсон байна.

Булган аймгийн онцгой байдлын албанаас “Хүчтэй мөндөр байшин сав, машин тэрэг, мал хуй дайрч их хохирол учруулсан” гэж мэдээлжээ.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо хур элбэгших төлөвтэй байна. Тус мөндрийн улмаас учруулсан хохирлын хэмжээг эцэслэн тогтоогүй байгаа аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ