Тайрч хаяуулах гэж тэмцээд бараагүй мод нь телевизийн хөтлөгчийг дарж алжээ


Энэтхэгийн телевизийн 58 настайэмэгтэй хөтлөгч Канчан Нат тайрч хаяуулах гэж хэдэн сар тэмцсэний эцэст энэ модондoo даруулж амь насаа алдсан байна. “Миррор” сонинд ингэж бичжээ.
Уг явдал энэтхэгийн Мумбаи хотод болсон аж. Натыгйогийн хичээлээстараад буцаж явахад нь хүчтэй салхи хөдлөснөөс болоод далдуу мод түүний дээр унасан байна. Болсон явдлын бичлэг хяналтын камерт үлджээ.Дэргэдүүр нь өнгөрч явсан хүмүүстүүнд туслаж, модон дороос гаргаж авсанбайна. Гэвч телевизийн хөтлөгч бэртлээсээ болоод эмнэлэгт нас баржээ.
Энэхүү хэрэг явдал болохоос хэдэн сарын өмнө Нат болон түүний нөхөр модыг тайрч хаях тухай өргөх бичиг өгсөн ч, энэ мод ямар ч аюулгүй гэсэн шийдвэрийг хотын эрх баригчид гаргасан байна. Тайрч хаяхаас татгалзсаны дараа ч бид энэ осолтой модны асуудлыг шийдвэрлүүлэх гэж оролдож байсан хэмээн хөтлөгчийн нөхөр тодруулан тайлбарлажээ.
Тэр эхнэр нь нас барсантай холбогдууланхотын эрх баригчидтай шүүхдэх бодолтой байгаа гэнэ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ