“Би хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй”

Нийт зам тээврийн оёлын 40-70 орчим хувийг жолооч хөдөлмөрийн чадюараа алдсан үедээ буюу хэт ядарсан үедээ гаргадаг болохыг албаныхан анхааруулсаар байгаа юм.

Тэгвэл “Гараг” студийн захирал, аялагч, сэтгүүлч Г.Бадамсамбуу “Би хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй” хэмээн жолооч нарыг уриалжээ.

Амрахгүйгээр удаан явах, 12 цаг буюу түүнээс дээш хугацаагаар өдөр бүр ажиллах нь хэт ядаргааны шалтгаан болдог. Ядарсан жолооч зам тээврийн осолд өртөх магадлал туйлын өндөр байдаг аж.
Иймд жолооч та хөдөлгөөнд 3-5 цаг оролцох үед нэг цаг тутамд 5-10 минут завсарлага авч амрах, бүхээгийн температур, суудал, дуу чимээ зэргийг зөв тохируулснаар хөдөлмөрийн чадвар хадгалагдаж, ядарсан болон хэт ядарснаас үүдэх зам тээврийн осол буурах үндэстэйг Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ