70 настай австрали эмэгтэй гоолиг биеэ гайхуулав

Австралийноршин суугч Каролин Харц гадаад төрхөөрөө интернэт хэрэглэгчдийг гайхшруулжээ.Энэ 70 настай эмэгтэйн бие хаа гоолиг бөгөөд толигор арьстай, нүүр царай нь маш өнгөлөг.Каролин ийм үр дүнд хүрэхийн тулд 28 жил гаруйчихэрлэг зүйл огт идээгүй бөгөөд уг нь үүнд маш дуртай гэнэ.

Тэрээр “Дейли мэйл” сонинд ярилцлага өгч,бас зургаа татуулсан байна.Зурагт Каролинусны хувцастай гарсан бөгөөд өөрийн бие галбираар бахархдаг учир,бусад эмэгтэйд үлгэр дууриал үзүүлэхийг хүсчээ.

50 нас хүрснээс хойш, тэр ч байтугай хүүхэд төрүүлснээр сайхан бие галбиртай байж болно гэж тэр онцлон дурдсан байна. Каролин өөрөө гурван хүүхэд төрүүлжээ.

Нас дээр гарсан хойно аятайхан бие галбиртай байх гол нууц бол идэж байгаа хоолныхоо чанар, хэмжээг хянах явдал гэж тэр хэлсэн байна. Үүнээс гадна, зажилж байгаа хоолноосообайнга таашаал авч,хамаа намаагүй үмхлэхгүй байх хэрэгтэй гэнэ.

Австрали эмэгтэй биеийн ачаалалтай байхыгбас мартаагүй бөгөөд теннис тоглож, йогоор хичээллэдэг байна. Найман цаг сайхан унтсаны дараа тэр өглөөдөө бясалгал хийж, дараа нь нохойгоо салхилуулж, өөрийгөө эерэг цэнэгээр цэнэглэдэг гэнэ.Сэтгэл санааны байдал нь гадаад төрхөнд хамгийн шууд нөөлдөг гэдэгт тэр итгэлтэй байдаг ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ