Усанд осолдсон иргэнийг эрэн хайж байна

Үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Энэ сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сум, Шар-Ус багийн “Хоёрын гарам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ Орхон голын усанд Орхон аймгийн харъяат Ч /17 настай, эмэгтэй/ осолдсон тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагыг 07.23-ны өдрийн 18:57 цагт хүлээн авч, тус аймгийн Онцгой байдлын газрын 5 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэй, ар гэрийн 7 хүн, 1 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж буй юм байна.

Дашрамд дурдахад, энэ сарын 25, 26-ны өдрүүдэд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын зарим газраар, 27-нд баруун болон зүүн аймгуудын зарим газраар, 28-нд баруун болон төвийн аймгуудын зарим газраар түр зуурын бороо орох ажээ. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх юм байна. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 24-29 градус дулаан байх ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ