Ц.Содномдоржийн цолны мялаалгын наадам энэ сарын 27-нд болно

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын харцага Ц.Содномдорж түрүүлж, Улсын арслан цол хүртсэн билээ.

Энэ сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд шинэхэн арслан Ц.Содномдоржийн цолны мялаалгын наадам болох тов зарлагджээ. Цолны мялаалгад түрүүлсэн бөхийг 15 сая төгрөгөөр шагнах юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ