Ирэх сард бороо ихтэйгээс уулархаг нутгаар хасах хэмд хүрэх төлөвтэй байна

Ойрын өдрүүдэд төвийн болон зүүн бүс, говийн хойд болон зүүн хэсгээр түр зуурын бороотой, сэрүүвтэр байна. Энэ сарын 27-ноос нийт нутгаар дулаарч, 29-нөөс 30-нд говийн нутгаар 30 хэм давж халах ажээ. Долдугаар сарын 30, 31-нд баруун болон төвийн аймгуудад дуу цахилгаантай түр зуурын бороо орж, салхи борооны өмнө ширүүсэх магадлал өндөр байгаа аж.

Наймдугаар сард нийт нутгаар уур амьсгалын дундаж хэмжээнээс бага зэрэг дулаан. Говийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар бага зэрэг бороо орох бол баруун аймгуудын хойд хэсгээр нэлээд бороотой. Тухайлбал, наймдугаар сард уур амьсгалын дунджаар Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Дорнод аймгийн нутгаар хур бороо ихтэй байх ажээ.

Бороо ихтэй байх учраас сэрүүн болж, уулархаг нутгаар хасах хэмд хүрэх төлөвтэй байгаа юм байна. Нийт нутгийн зүүн хагаст бороо багатай. Наймдугаар сарын эхэн үед нутгийн баруун хэсгээр, дунд үед зүүн хагаст сэрүүсэх юм байна. Бусад хугацаанд харьцангуй дулаарч, агаарын хэм тогтвортой байх аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ