Хүчтэй борооны үеэр хоёр хүн амь үрэгджээ

Нийслэл хотод орсон хүчтэй борооны улмаас өчигдөр /2017.07.25/ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалан тосгонд үер болж, дөрвөн настай нэг хүүхэд 40 гаруй насны нэг эмэгтэй нас барсан байна. Нийслэлийн онцгой комисс, дүүргийн онцгой комисс, цагдаагийн байгууллага үерийн бүсийг хамгаалалтад авч, үерт эндсэн дөрвөн настай хүүхэд, эмэгтэйн цогцсыг гарган авсан юм.

Нас барсан хүүхдээс гадна өөр нэг дөрвөн настай охин үерийн усанд урсаж, сураггүй болсон гэдгийг өчигдөр үдэш хэвлэлээр мэдээлж байсан. Тэгвэл Онцгой байдлын албан хаагчид эрэл хайгуулыг хийсээр алга болсон хүүхдийг эсэн мэнд олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгөөд байна.

Жаргалан тосгонд БНСУ-ын хөрөнгө оруулалттай Есүсийн сүм ажилладаг. Тус сүм өчигдөр бага насны 100 орчим хүүхдийг цуглуулжээ. Сүмийнхэн хүүхдүүдийг гэрт нь хүргэж өгөлгүй тарааснаас гэртээ харьж явсан хүүхэд үерт энджээ. Үерийн улмаас 1 том хүн, 2 бага насны хүүхэд амиа алдаж, 4 хүүхэд хүнд хөнгөн гэмтсэнийг эмнэлэгт хүргэсэн. Үерт дөрвөн автомашин, гурван айлын гэр урсчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ