Австрали залуу нисэх онгоцонд суулгүйгээр дэлхийн 50 орноор оржээ

Австралийн блогерч Тирал Далиц нисэхийн компаниудаар үйлчлүүлэлгүйгээр Сидней хотоос америкийн Сан-Диего хотод хүрчээ. Бараг гурван жил үргэлжилсэн аялалынхаа үеэр 29 настай залуу80 мянга орчим километр зам туулж,дэлхийн 50 орноор орж амжсан тухай “Дейли мэйл” сонинд бичсэн байна.

Энэ аялалынхаа үеэр ДалицөөрийнLostAussies.com сайтадзамын тэмдэглэлээтавьжээ.Тэр Австралиас Индонез, Сингапур, Малайз, Таиланд орохоор анх гарч, дараа нь Лаос, Камбож, Вьетнам, Хятадаар орж, Монголоор дамжин Орост очиж, эндээсээ Европын орнуудаар аялалаа үргэлжлүүлсэн байна.

Аялалынхаа үеэр тэр хөлөг онгоц, унадаг дугуй, машин, галт тэргээр явж байжээ.Жуулчинзалуу энэ аялалдаа барагцаалвал 22 мянган ам. доллар зарцуулсан байна.

Биологийн мэргэжил боловсролтой энэзалуу аялалд гарахаасаа өмнө бүтэн хагас жил фермүүдэд ажиллаж энэ мөнгийг олжээ.

Далиц америкийн Сан-Диего хортоос харих бодолтой байгаа ч, нэг их яарах бодолгүй байгаа гэнэ. Австралид намайг ээж, найз бүсгүй маань хүлээж байгаа гэж тэр бас хэлсэн байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ