Нацистуудынх байж болох хөлөг онгоцноос их хэмжээний алт олджээ


Британийн шумбагчид Исланд улсын эрэг орчмоосдэлхийн хоёрдугаар дайны үеийн германы ачааны хөлөг онгоцноосалт бүхий хайрцаг илрүүлжээ.Энэ нь нацистуудын алт байж болох юм хэмээн таамаглаж байна.Уг алт нэг сая орчим ам. долларын өртөгтэй байж мэдэх юм гэжбританийн “Дейли мэйл” сонинд бичжээ.
Сонинд дурдсанаар, тийнхүү британийн “Advanced Marine Services” компанийнхан “SS Minden”хөлөг онгоцонддөрвөн тонн алт байж болох юм хэмээн үзэж байна. Энэ алтыг Өмнөд Африкийн банкнуудаас авсан байх хэмээн таамаглаж байгаа ажээ. 1939 онд Бразил улсаас Герман руу явж байсан хөлөг онгоцИсландын эргээс 190 километрт живсэн байна гэж сонинд бичжээ.
Британийн флотын хүчин уг хөлөг онгоцыг мэдсэний дараа Адольф Гитлер тээж явсан ачааг хэнд ч өгөхгүйн тулд хөлөг онгоцыг живүүлэх тушаалыг хөлгийн ахмадад өгсөн байж мэдэх юм гэдгийг мэдээлж байна. Одоо Их Британийн эргийналбахайрцагийг гаргаж, дараа ньалтыг Их Британидаваачихын тулд хөлөг онгоцыг өргөмдөж, нүх гаргахыг Исландын засгийн газраас хүсчээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ