Гурван цагийн сургалтаар эрхээ сэргээлгэнэ


Энэ оны эхний хагас жилийн байдлаар зөрчлийн оноо нь дуусч, эрхийг нь түтгэлзүүлсэн жолоочийн тоо 1046 хүрээд байна. Зөрчлийн оноо нь дууссан жолооч нар Замынцагдаагийн газрын Лицензийн төвд гурван цагийн сургалтанд суух ёстойаж. Үүний дараа замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг цахимаар өгч, тэнцсэн тохиолдолд 72 цагийн дотор түтгэлзсэн эрхийг сэргээх юм. Харин тэнцээгүй тохиолдолд Дүнжингарав дахь Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд дахин цахим шалгалт өгч байж зөрчлийн 10 оноо хасуулсан эрхээ сэргээлгэх юм байна. Одоогоор журмын дагуу 503 жолооч эрхээсэргээлгэсэн гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ