Путин Сирид оросын нисэхийн бүлэглэл байрлуулах хуульд гарын үсэг зурав

Сирийн нутагт nОросын зэвсэгт хүчний нисэхийн бүлэглэл байрлуулах тухай хоёр орны хооронд байгуулсан хэлэлцээрийн хавсралт протоколыг соёрхон батлах тухай хуульд гарын үсэг зуржээ.Эрх зүйн мэдээллийн албан ёсны порталд лхагва гарагт ингэж мэдээлсэн байна.

Оросын нисэхийн бүлэглэл байрлуулах, түүний хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийн асуудал, түүнчилэн бүлэглэлийн үйл ажиллагааг хангахад хамаатай асуудлуудыг протоколоор зохицуулж байна.

Баримт бичгийн дагуу,хэлэлцээр 49 жилийн турш үйлчлэх ажээ.Ингэхдээ хэрвээ аль нэг тал ньхэлэлцээрийн үйлчлэлийг дуусгавар болгох бодолтой байгаагаа цаг тухайд нь мэдэгдэхгүй бол, хэлэлцээрийг дараачийн 25 жилээр шууд сунгахаар заасан байна. ИнгэхдээСири улс хэлэлцээр болон протоколын үйлчлэх бүхий л хугацааны туршид Хмеймимийн нисэх буудлын газрыг үнэ төлбөргүй ашиглуулахаар Орост шилжүүлж байгааг протоколд заажээ.

ПутинОйрхи Дорнодын улсын нутагт Оросын агаар-сансрын хүчний нисэхийн бүлэглэл байрлуулах асуудлыг зохицуулж буй баримт бичгийг хэлэлцүүлэхээр Улсын думддолоодугаар сарын 6-нд өргөн барьсан юм. Найман өдрийн дараа парламентын доод танхим түүнийг батлажээ.

Өнгөрсөн оны гуравдугаар сард Путин тавьсан зорилтыг амжилттай шийдвэрлэхтэй холбогдуулан агаар-сансрын хүчний бүлэглэлийн том ангийг оруулах тухай шийдвэр гаргасан юм.Оросын цэргийн нисэгчид Сирийн засгийн газрын хүсэлтээр 2015 оны есдүгээр сарын 30-нд Арабын Бүгд Найрамдах Сири Улс дахь террорын бүлэглэлүүдэд цохилт өгөх ажиллагаанд оролцож эхлэсэн билээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ