Ойрын гурван жилд дэлхийг гарцаагүй мөхөл хүлээж байна

Тэргүүлэх эрдэмтэддэлхийн удирдагчдад хандан ил захидал илгээж,үүндээ ойрынхэдэн жилд Дэлхий гарцаагүй мөхөлтэй тулгарч мэднэ гэдгийг анхааруулжээ.

Бүр ойрын жилүүдэд дэлхийн цаг уурын өөрчлөлтэргэлт буцалтгүйбосгонд хүргэж, ингэсний дарааманай гарагийн сүйрлийг зогсоох аргагүй болно гэж “Дейли стар” сонинд бичсэн байна. Манай гараг болон нийт хүн төрөлхтөний хувьд 2020 он ноцтой үе болно хэмээн эрдэмтэд нотлож байна.

Хэрвээбүр одоо хойшлуулашгүй арга хэмжээ авахгүй бол, сүүлийн жилүүдэд чиг хандлага нь ажиглагдаж буй температурын ихсэлтээс болоод ой мод түргэн алгаболж, далайн түвшин дээшилж,цаг уурынноцтой нөхцөл байдал үүсэх аюул нүүрлэж байна.

Дэлхийн удирдлагчдад илгээсэн энэ ил захидалд НҮБ-ын цаг агаарын асуудал эрхэлсэн албыг тэргүүлж байсан Кристиана Фигерас гарын үсэг зуржээ.

Хэрвээ 2020 он гэхэд хүрээлэн байгаа орчинд хорт бодисууд цацагдах хэмжээг багасгаж,сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэхэд шилжвэл, үүсч болзошгүй сүйрлээсзайлсхийж чадна гэж захидалд цохон заажээ.

Үүнээс гадна, 2050 он гэхэдашигт малтмалын түлшхэрэглэхээс татгалзахыг зөвлөмж болгож байгаа бөгөөд энэ нь манай гараг өөрөө өөрийгөө устгаж эхлэж буйгудаашруулах боломж олгоно.

АНУ ноцтой нүүрлэж буй аюулыг тоохгүй байгаа бөгөөдэнэ оронцаг уурын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээрээс гарсан ньүүнийг гэрчилж байгааг тэмдэглэвэл зохино.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ