Дэлхийн хамгийн царай муутай амьтад

Царай муутай амьтдыг хамгаалах нийгэмлэгээс интернет хэрэглэгчдийн дунд нэгэн сонирхолтой санал асуулга явуулжээ. Санал асуулгаар дэлхийн хамгийн царай муутай амьтдыг тодруулсан бөгөөд нэгдүгээр байрт Австралийн blobfish загас орсон байна.
Сонирхолтой нь энэ жагсаалтын эхний байруудад хамгийн царай муутай хүнтэй төстэй төрхтэй амьтад бичигджээ. Энэ санал асуулга нь хүний анхаарлаас гадна байдаг царай муутай амьтдыг олон нийтийн анхааралд оруулах, хүмүүст танин мэдүүлж, хамгаалах зорилготой юм байна.
Ууртай царайтай blobfish нь Австралийн далайн эргээс олддог. 600-1200 метрийн далайн гүнд амьдардаг ч наймаалж, хавчтай хамт загасчдын торонд орох нь элбэг. Энэ загасны биеийн ихэнхи нь өөх тул хүнсэнд хэрэглэхэд тохиромжгүй байдаг аж.
Proboscis сармагчин. 1988 онд "BBC" сувгийн сэтгүүлч "Мартагдсан урт хамарт" нэртэй баримтат нэтрүүлэг хийжээ. Тэрбээр "Царай муутай амьтад хүний анхаарлаас хол байдаг. Харин панда зэрэг өхөөрдөм амьтад өөрийн гэсэн шүтэн бишрэгч, хайрлан хамгаалагчидтэй байдаг. Тиймээс царай муутайгаасаа болж хүний халамжийг авч чадахгүй байгаа амьтдыг олны анхааралд оруулах хэрэгтэй. "Урт хамарт" шиг царай муутай амьтад чимээгүйхэнүхэж байна" гэжээ.
Axotici буюу усны мангас, усны нохой нэртэй энэ загас жагсаалтын гуравт орж байна. Энэ нь үнэн хэрэгтээ загас биш бөгөөд хөлтэй, хоёр нутагтан юм. Мексикийн эргээс цөөн тоогоор олддог ч зарим уламжлалт хоолонд хэрэглэхээс загасчид ангуучилдаг байна.
Зөвхөн Андын нурууны Титикака нууранд амьдардаг мэлхий. Өвөрмөц төрхтэй энэ мэлхий ногоон ургамал шиг хүчилтөрөгч "үйлдвэрлэдэг" байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ