"Дээд боловсролын чанар шинжлэх ухааны салбартай холбоотой"

“25 жилийн хугацаандардчилал хөгжихдөө шинжлэх ухааны боловсролыгорхигдуулсан нь том алдаа юм. Боловсролын системийн чанар муудаж, судалгааны ажлууд нийгмийн хэрэгцээнд чиглээгүй нь дэлхийн шинжлэх ухааны хөгжлөөс 25 жил хоцроход хүргэсэн” гэжөнөөдөр /2017.12.14/болсон “Дээд боловсрол, шинжлэх ухааны интеграци: асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлгээр хөндлөө. Хэлэлцүүлгийг Монгол улсын Эрдмийн их сургууль санаачлан зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт амжилт хүсэж, Ерөнхийлөгч Х.Баттулга илгээлт ирүүлснийг зохион байгуулагчид уншиж танилцуулсан. Дараа нь “XXI:Боловсрол, шинжлэх ухаан, инновацийн интеграци” сэдвээр доктор, профессорС.Буднямүндсэн илтгэл тавьсан юм.

Уг илтгэлдМонгол улсыншинэ эдийн засгийнхөгжилд бодитой эерэг өөрчлөлт хийхэд нутаг дэвсгэрийн эдийнзасгийг тусгасан, шинжлэх ухааны судалгаа нэн тэргүүнд чухал байгааг дурдаад, шинжлэх ухааны нийгэмд гүйцэтгэх үүргийг хангахын тулдтөр засгийн зүгээс системтэй бодлого боловсруулан хэрэгжүүлэхшаардлагатай байгаагцохон хэллээ.

Доктор, профессорС.Будням “Хэрэв манай улсадүйлдвэрлэлсайн хөгжсөн бол, шинжлэх ухааныг улсын бодлогын хэмжээндтавьж,илүү бүтээлчээр сэтгэлгээгээр хандан, өнгөрсөн25жилийн шинжлэх ухааны хөгжил өөр төвшинд хүрэх байсан. Манай оронд шинэ бүтээл, оновчтой санаачлага, шинэ техник төхөөрөмжнэвтрэхэд эдийн засгийн чадвар бүтэц нь бүрдээгүйбайна. Өнөөгийншинжлэх ухаан асар их багаж, шинэтоног төхөөрөмж шаардаж байна. Үүнд асар иххөрөнгө мөнгө, цаг хугацаа орно.

Улсын төсөвт энэ жил шинжлэх ухааны салбартгуч орчим тэрбум төгрөг төсөвлөсөн. Харин судалгаа хийхэдзориулаад гурван тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Гэхдээ энэ нь нэг сайн төхөөрөмж авахад л хүрэлцэх мөнгө шүү дээ” гэв

Монгол улсын эрдмийн их сургуулийн, эрдэм шинжилгээ сургалт эрхэлсэн дэд захирал Ц.Пүрэвсүрэн “Дээд боловсролын чанар дэлхийн төвшинд хүлээн зөвшөөрөгдөхгүй байна гэдэг нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй бодит үнэн. Манай дээд боловсролын тогтолцоо, сургалтын хөтөлбөр, стандарт бүх зүйл шинэчлэгдэж байгаа гэж өөрсдөө бодож байгаа боловч, мөн чанартаа уламжлалт хэвшмэл хэв загвараар явжбайна.Өөрөөрхэлбэл, урьдын адил багш нар лекцээ уншдаг, оюутанөгсөндаалгаврыгбиелүүлдэгиймэрхүү хэлбэрээр явж байна. Дээд боловсролын чанар шинжлэх ухааны салбартай зайлшгүй холбогдоно.

Дэлхийн өндөр хөгжилтэй орнууд дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ хамгийн их хувийг шинжлэх ухаанд зарцуулжбайна. Манай улсын хувьд эсрэгээрээ шүү дээ. Шинжлэх ухаанмэдлэг бүтээх, судалгаа хийдэг тэр салбар, мэдлэг бүтээх процесст суралцдаг дээд боловсролын институт хоёр үндсэндээ хоёр тусдаа явж байна.

Хатуухан хэлэхэд хоорондоо сөргөлдөөд явж байна. Мэргэжлийн боловсон хүчин бэлтгэдэг институт судалгаа хийдэг шинжлэх ухааны байгууллага хоёр салчихаар шинжлэх ухааны судалгааны үр дүн, үйлдвэрлэлд нэвтэрдэггүй. Үйлдвэрлэлд нэвтрэхгүй байна гэдэг ньулс орон хөгждөггүйийм л цикл бий болоод байна. Магистр, доктордагнаж бэлтгэдэг судалгааны анхны сургуулийн хувьд энэ асуудалдихээхэн анхаарал тавьж байна” гэж байлаа.

Улс орны хөгжлөөс, шинжлэх ухааны салбар ихээхэн хамаардаг. Одоогоор манай улсад химийн үйлдвэр хөгжих шаардлагатай байгаа юм байна. Манай улсын шинжлэх ухааны салбар20-30 орчим жилийн дараадэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хэмжээнд хүрнэ гэж эрдэмтэн, судлаачид үзэж байгаа юм байна.

Хэлэлцүүлэгт Монгол улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ, Засгийн газар, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Боловсролын хүрээлэн, Боловсролын төрийн болон хувийн хэвшлийн сургалт, эрдэм шинжилгээний байгууллага, их дээд сургуулиудынэрдэмтэн судлаачид зэрэг 30 гаруй хүмүүс оролцсон юм.

Хэлэлцүүлэгт оролцогчид дээд боловсрол, шинжлэх ухааны интеграцийг хөгжүүлэхэд төрөөс баримтлах бодлогыг чанарын шинэ түвшинд гаргах, боловсролын процесст шинэ технологийг нэвтрүүлэх, шаардлага хэрэгцээнд тулгуурлан Их сургууль төвтэй шинжлэх ухааныг хөгжүүлэх нь чухал болохыг санал нэгтэй дэмжиж, санал солилцлоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ