БНСУ-аас ирэх тусгай үүргийн онгоц 20.22 цагт Буянт-Ухаад газардахаар болжээ

БНСУ-аас иргэдээ авч ирж байгаа тусгай үүргийн онгоц 17.00 цагт газардана гэж ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлж байсан ч цаг нь хойшлогджээ. Тодруулбал, Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 20.22 цагт Буянт-Ухаад газардахаар болсон байна. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу Улаанбаатар-Сөүл чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 256 том хүн, 5 нярай хүүхэд тээвэрлэн хүргэсэн бол Сөүл-Улаанбаатар чиглэлийн нислэгээр БНСУ-д COVID-19 вирусийн халдварын шинжилгээ өгч сөрөг гарсан 255 том хүн, 6 нярай хүүхэд тээвэрлэн ирнэ. Тус нислэг 4 дүгээр сарын 2-ны өдрийн 20:15-д буухаар төлөвлөж байна.

Агаарын хөлгийн ачаанд нэн шаардлагатай эмнэлгийн оношлуур, тоног төхөөрөмжүүдийг тээвэрлэн ирж байна.

Image may contain: one or more people

Image may contain: 1 person

СЭТГЭГДЭЛ БИЧИХ