Монгол газар орчим байршилд агаарын чанарын индекс 404 буюу маш их бохирдолтой байна

Өнөөдөр 07.30 цагийн байдлаар Монгол газар орчим байршилд агаарын чанарын индекс 404 буюу маш их бохирдолтой байна.

Харин Нисэх, Толгойт, Амгалан, Мишээл экспо, МҮОНРТ зэрэг таван байршилд агаарын чанарын үзүүлэлт бага бохирдолтой байгаа бөгөөд агаарын чанарын индекс 117-187 гэсэн үзүүлэлттэй гарчээ.

Баруун 4 зам, Бөхийн өргөө орчимд 61-73 буюу агаар хэвийн байна. Түүнчлэн 100 айл, Ургах наран, Баянхошуу зэрэг байршилд агаарын чанарын индекс 27-49-ийг зааж цэвэр гэсэн үзүүлэлтийг харуулжээ.

Харин 1-р хороолол орчмын агаарын чанарын станц гуравдугаар сарын 30-ны 17:30 цагаас хойш мэдээ өгөөгүй байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ