Монгол банкны ханш

USD / АНУ-ын доллар 2,850.01
CNY / БНХАУ-ын юань 434.98
RUB / ОХУ-ын рубль 38.64
EUR / Евро 3,444.66
KRW / БНСУ-ын вон 2.61
GBR / Английн фунт 3,793.08
JPY / Японы иен 27.27

Улаанбаатар хотын цаг агаар

Бямба
2021-05-15
15°
Ням
2021-05-16
19°
Даваа
2021-05-17
20°
Мягмар
2021-05-18
21°
Лхагва
2021-05-19
17°
2021 оны 05 сарын 16, Ням
Оросууд Аляскийн хойгийг Америкад хэрхэн худалдсан бэ?

Оросууд Аляскийн хойгийг Америкад хэрхэн худалдсан бэ?

Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-03-30 17:37:07
       1867 оны 03 сарын 30-ны өдөр АНУ-ын Виллиам Сьюард /William Seward/, Оросын дипломат Эдуард де Стакльтай /Eduard de Stoeckl/ Аляскийг худалдан авах тухай гэрээнд гарын үсэг зуржээ. Үүний дараа АНУ-ын сенат багагүй маргасны эцэст үүнийг соёрхон баталсан юм.  Оросууд хойд Америкд өөрийн гэсэн эзэмшилтэй байсан боловч Аляскад тун цөөхөн хүмүүс амьдарч байлаа. Тиймээс Кримийн дайны дараагаас Оросын хаан 2-р Александр Аляскийг зарах боломжийг хайж эхэлсэн байдаг. Учир нь цагийн байдлыг харахад ирээдүйд болох ямарваа дайнд Их Британи болон бусад хүчирхэг орнуудаас хамгаалж чадахгүй нөхцөл үүсээд байсан юм.  
    Тус хэлэлцээрийг иргэний дайны өмнө ч ярьж байсан боловч тэртээ тэргүй нэр хүнд нь муу байгаа Жеймс Буканан /James Buchanan/ дараагийн ерөнхийлөгчийн сонгууль болтол сэдвийг дарахыг хүссэн юм. Харин иргэний дайнд ялсны дараа Холбоотнууд дахин хэлэлцээр хийхээр шийдсэн бөгөөд Сьюард хэд хэдэн Бүгд Найрамдахчуудын хамтаар бүтэн шөнө хэлэлцсэний эцэст (яг энэ үед ерөнхийлөгч Эндрю Жонсон /Andrew Johnson/ сэргээн босголтын талаархи хэлэлцээрүүдэд анхаараад завгүй байсан) дараахь дүн дээр тохирон гарын үсгээ 03-р сарын 30-ны 16:00 цагт зурсан гэж түүхэнд тэмдэглэгдсэн.  
May be an image of 8 people and indoor
     Худалдан авалтын үндсэн нөхцөл нь Оросын хаант улсын мэдэлд байсан нэг акр газар тутмыг 2 центээр /4,74 долларыг км2 тутамд/ үнэлж, нийт 586,412 миль буюу 1.518.800 км2 газар нутгийн төлөө /Монгол улсын нийт газар нутагтай бараг адил хэмжээ 1,566,000 км2  Монголын газар нутаг/ Америкийн талаас 7,2 сая доллар төлөх байв. Энэхүү мөнгөн дүнгийн ханшийн зөрүүг тооцож үзвэл 2019 оны байдлаар 132 сая доллартай тэнцэж байгаа бөгөөд энэ нь акр тутамд 0,37 доллар төлсөнтэй тэнцэнэ.  
No photo description available.
 
     Гэрээнд гарын үсэг зурсны дараа хэдийгээр дайны дараах сэргээн босголтын асуудлаар ерөнхийлөгч Жонсон болон конгрессийн зарим гишүүдийн хооронд маргаантай байсан ч 1867 оны 10-р сарын 18-нд АНУ-ын Сенат баталж, Ерөнхийлөгч Эндрю Жонсон гарын үсэг зурснаар Аляскийн хойг албан ёсоор АНУ-ын мэдэлд шилжсэн юм. Энэхүү огноо нь одоо “Аляскийн өдөр” хэмээх баярын огноо болдог бөгөөд энэ өдөр тус мужийн бүх албан хаагчид нийтээр амран баярладаг.  
     АНУ-ын дотоодод ихэнхи нь энэхүү наймааг дэмжсэн хандлагатай байсан бөгөөд зарим хүмүүс Аляскийн эрэгт газар эзэмших нь Азируу хийх худалдаанд сайн нөлөөтэй хэмээн харж байв. Харин Аляскийг битүүхэн мөрөөдөж байсан өрсөлдөгч улсуудын хүрээнд энэхүү худалдааг АНУ-ын талд ямар ч ашиггүй хэмээгээд гэрээг “Сьюардын мөсөн хайрцаг” хэмээн хочилж байжээ.  
No photo description available.
     Аляскийг шилжүүлэн авах үед 2500 орчим орос, орос болон нутгийн уугуулуудын холимог иргэд, 8000 уугуул иргэд, Оросын үслэг эдлэлийн компанийн харьяанд 10,000 орчим хүн байна гэж тооцоолжээ. Мөн Оросын харьяаллаас гадуур амьдардаг 50,000 Инуит ба Аляскийн уугуул иргэд байсан. 
       Оросууд худалдаагаа 23 цэг дээр тулгуурлаж байсан ба тэдгээр нь хүрч очих боломжтой арлууд, далайн эргийн цэгүүдэд байрлаж байжээ. Жижиг агентуудад дөрөв, тавхан оросууд уугуул иргэдээс үслэг эдлэл цуглуулж, ачилт хийхэд бэлтгэж байсан бөгөөд компанийн завь ирж авдаг байв. 
       Хоёр том хот байсан. Өдгөө Ситка нэртэй Шинэ Архангель нь 1804 онд далайн халиуны арьсны арилжаа эрхлэх зорилгоор байгуулагдсан бөгөөд 1867 онд 968 оршин суугчтай 116 жижиг дүнзэн байшинтай байж. Харин Прибилофын арлууд дахь Гэгээн Павел хот нь 100 байшинтай, 283 хүнтэй байсан ба далайн хавны арьс, үслэг эдлэлийн үйлдвэрлэлийн төв байсан байна. 
     Худалдан авалт хийгдсэний дараа ихэнхи Оросын иргэд Аляскийг орхин нүүсэн бөгөөд 1896 оны Клондиакын алтны солиорол /Klondike Gold Rush/ эхлэх хүртэл Аляск бараг л хүнгүй бүс байсан юм. Аляскийн засаг захиргааны нэгжийг эмхэлхэд тийм ч төвөгтэй байгаагүй бөгөөд 1884 оноос Аляскийн дүүрэг гэж нэрлэж байгаад 1912 оноос Аляскийн бүс гэж нэрлэх болсон. Ингээд эцэст нь 1959 оноос л албан ёсоор Аляска муж хэмээн мужийн статустай болгосон байна.  
      Өнөөдөр Аляскийн орлого жилийн 3,7 хувийн өсөлттэй, мужийн дотоодын нийт бүтээгдэхүүн жилд 49,1 тэрбум доллар, дундаж гэр бүлийн жилийн орлого 73,1 мянган доллар, орлогоороо Америкийн мужууд дотроо 8-р байранд орсон, 710,000 гаруй хүн амтай муж болжээ.
Эх сурвалж: Bataar.mn Батаар юу хэлэв 2021-03-30 17:37:07

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Бодгаль
Сонирхолтой түүхийг баримттай оруулсанд баярлалаа. Орчууга ч боломжийн. Харин "худалдан авалт" гэх мэтийн энэ цагийн болхи үгсийг цаашид гээчихвэл зүгээр.
2021-03-31 07:30:27 - 202.9.46.151