Зургаан тооны цагаан зээрийг агнан тээвэрлэж явсан хэргийг илрүүллээ

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтийн постоор иргэн Д, Э, Г нар нь бүлэглэн 6 тооны цагаан зээрийн хууль бусаар агнан тээвэрлэж явсан хэргийг энэ оны 11 дүгээр сарын 10-ны өдөр илрүүлэн дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Шалгалтаар дээрх этгээдүүд Фэйсбүүк цахим орчинд тавигдсан “зээрийн мах өвчинд сайн” гэх худал мэдээллээс үүдэн Төв аймгийн Эрдэнэсант, Өндөрширээт сумын зааг орчмоос дээрх 6 тооны эрэгчин зээр /ооно/-ийг агнасан болох нь тогтоогдоод байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ