А.Амбасэлмаа: 644 хүнд шинжилгээ хийхэд 24 хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр 644 хүнд шинжилгээ хийхэд 24 хүнээс коронавирус илэрч, Монгол Улсад 406 тохиолдол батлагдлаа. Тээврийн жолоочийн ойрын хавьтал 73 хүний 48-д нь шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. Хоёрдогч хавьтал болох 171 хүнд вирус илрээгүй" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ