Д.Нарангэрэл: Манай орны хувьд хүн болгон эрсдэлтэй болоод байна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: 

"Дэлхийн 216 бүс нутагт коронавирусийн халдвар гарсан. Дэлхийн дахинд коронавирусийн цар тахал эрчтэй тархаж байна. Мөн ОХУ болон түүнтэй муж улсууд, манай улстай хил залгаа газруудад халдвар эрчтэй нэмэгдэж байна. 

Манай орны хувьд гадаад, дотоодын өндөр эрсдэлтэй ангилалд багтаж, хүн болгон эрсдэлтэй болоод байна.

Иймд хүн бүр сонор сэрэмжтэй байх хэрэгтэй. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 3000 гаруй иргэн утсаар зөвлөгөө мэдээлэл авлаа" гэв. 


СЭТГЭГДЭЛ БИЧИХ