Хязгаарлалтад ороогүй байгууллагын ажилтнууд үнэмлэхтэйгээ явахыг анхаарна уу

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай Монголын Улсын Засгийн газрын 2020 оны 178-р тогтоолыг гаргасан билээ.
Уг тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах хоёр дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хязгаарлалт тогтоохгүй төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны жагсаалтыг хавсралт ёсоор баталсан юм.
Өөрөөр хэлбэл, дээрх хүснэгтэд дурдсан байгууллагуудын үйл ажиллагаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн өдрүүдэд үргэлжлэх бөгөөд тус байгууллагын ажилчид ажлын үнэмлэхтэйгээ явахыг анхаарна уу.
Энэ талаар УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэлд салбар бүрийн сайд нар хяналтаа хийж, ажиллаж байгаа. Хувийн хэвшил болон төрийн зарим байгууллагуудад шаардлага, хариуцлагыг хүргүүлж ажиллахаар хуралдах гэж байна. Цагдаа, хуулийн байгууллагууд хатуу шаардлага тавьж ажиллахаар нэмэлт хүч гарч байна. Та ажиллах шаардлагатай байгууллагын ажилтан бол ажлын үнэмлэх, биеийн байцаалтаа авч гарна уу" хэмээн өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан хэлсэн байна.
Засгийн газрын тогтоол:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ