Сүхбаатар аймагт хүнсний дэлгүүрээс бусад газрын үйл ажиллагааг зогсоолоо

Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд хүнсний дэлгүүрээс бусад барааны зах, худалдаа үйлчилгээний төв, сүм хийд, баар, зоогийн газар, ресторан, караоке зэрэг газруудын үйл ажиллагааг 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өглөөний 06:00 цагаас 11 дүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэлх хугацаанд зогсоолоо.

Дээрх хугацаанд архи, согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдан борлуулахыг хориглолоо гэж тус аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ