Хотоос орох, гарах нийтийн тээврийн хөдөлгөөн бүрэн зогсжээ

“Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” тогтоолоор Хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг энэ сарын 17-ны өдрийн 06:00 цаг хүртэл хязгаарласан.
Энэ сарын 11-ний 03:00 цагийн байдлаар / УОК-ын тогтоол гарах үед/ УБ-орон нутаг чиглэлд 21 тээврийн хэрэгслээр 735 зорчигч, Орон нутгаас -УБ чиглэлд 22 тээврийн хэрэгслээр 770 зорчигч явж байсан.
2020.11.11-ний УОК-ын 12 дугаар тогтоол, Зам, тээврийн хөгжлийн сайдын А/214 дугаар тушаалыг тус тус үндэслэн Улаанбаатар хотоос гарах хот хоорондын нийтийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан бөгөөд тасалбарын үнийг шимтгэлгүйгээр буцаан олгох, хойшлуулах ажлыг зохион байгуулсан.
2020.11.12-ны өдөр Орон нутгаас - Улаанбаатар хотын чиглэлд 24 чиглэлийн 58 тээврийн хэрэгслээр 1464 зорчигч тээвэрлэлтэд гарсан.
2020.11.12-ны 11:40 цагийн байдлаар Улиастай-Улаанбаатар чиглэлд 2020.11.11-ний өдрийн 18:00 цагт 13 зорчигчтой тээвэрлэлтэд гарсан тээврийн хэрэгсэл 13:50 цагт Улаанбаатар хотод ирсэн. Үүгээр хот хоорондын тээвэр дуусч зогссон гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ