Архангай аймагт бүх нийтийн бэлэн байдал зарлалаа

Аймгийн Онцгой комиссын 11-р сарын 12-ны өдрийн 00.10 цагт хуралдсан хуралдаанаар энэ сарын 12-ны өдрийн 06.00 цагаас 17-ны өдрийн 06.00 хүртэл хугацаанд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж ажиллах шийдвэр гаргажээ. 

Энэ хугацаанд:

  • Харилцаа холбоо, эрчим хүч, ус, дулаанаар хангах, шатахуун түгээх станц, хүнсний худалдаа эрхэлдэг аж ахуй нэгж, байгууллага, эмнэлэг эмийн сан, хэвлэл мэдээлэл, буяны ажлыг хэвийн горимоор, бусад байгууллага, аж ахуй нэгжүүд ажлын тусгай горимоор ажиллуулахыг байгууллага, аж ахуйн нэгж, сумдын Засаг дарга нарт үүрэг болгов.
  • Бүх шатны боловсролын байгууллага, олон нийтийг хамарсан соёл, урлаг, спортын арга хэмжээ, сургалт, хурал, зөвлөгөөн, баар, ресторан, караоке, цахим тоглоом, шашны байгууллагын үйл ажиллагааг зогсоов.
  • Аймаг, орон нутагт үйл ажиллагаа явуулдаг арилжааны банкны ажлын цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, 10.00-15.00 цаг хүртэл байхаар тогтоов.
  • Зорчигч тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зогсоосонтой холбогдуулан эргүүл, пост гаргаж, хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн газар, ОБГ, ЭМГ, Авто тээврийн төв, сумдын Засаг дарга нарт үүрэг болгосон гэж Архангай аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ