Коронавирусийн шинжилгээ авах цэгийг бүх дүүрэгт нээлээ

Улсын онцгой комиссын хурлаас гаргасан шийдвэрийг танилцуулж мэдээлэл хийлээ.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "11 цэгт COVID-19-ийн шинжилгээ авах, тандалт хийх ажлыг эхлүүллээ. Тухайн цэгүүдийг бүх дүүрэгт нээсэн. Маргаашнаас үйл ажиллагаа явуулж эхэлнэ. Хоёр, гуравдугаар зэргийн хавьталд орсон шинжилгээ хийх шаардлагатай хүнийг харьяалалын дагуу дүүргүүдэд шилжүүлнэ.

Ингэхдээ хоёр төрлийн шинжилгээ авахаар төлөвлөсөн. Хавьтлууд 2000 байсан ч нэмэгдэж, одоогийн байдлаар 2800 орчим боллоо. Арваннэгдүгээр сарын 16 гэхэд эдгээр хүмүүсийг шинжилгээнд бүрэн хамруулна" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ