А.Амбасэлмаа: Сэлэнгэ аймгийн гурван хүнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "11 дүгээр сарын 12-нд 1030 хүнд шинжилгээ хийхэд зургаан хүний шинжилгээнд халдвар илэрсэн.

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эмч, ажилтан хоёр хүнээс коронавирус илэрсэн. 11-р сарын 13-нд Сэлэнгэ аймагт оршин суугч гурван хүнээс коронавирус илэрч, батлагдсан.  Улаанбаатарт голомтлон гарсан халдвар буюу тээврийн жолоочийн ойрын хавьтал 104 хүнд шинжилгээ хийхэд нийт зургаан хүнд вирус илэрсэн. Хоёрдогч хавьтал 2600 хүнээс 475 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй.

Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт коронавирус голомтлон гарлаа. Монголд коронавирусийн 412 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 317 нь эдгэрсэн байна" гэлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ