Хөл хорионы үеэр мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байсныг илрүүлжээ

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор 2020 оны арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн билээ.
Гэвч энэхүү хөл хорионы үеэр цахим мөрийтэй тоглоомын газар нууцаар ажиллуулан, цөөнгүй хүн тоглуулж байсан гэмт хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна.
Тодруулбал, Сүхбаатар дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт цахим тоглоомын газар ажиллаж, 10 гаруй хүн тус газарт тоглож байсныг Эрүүгийн цагдаагийн газраас илрүүлжээ.
Мөрийтэй тоглоом тоглож байсан "И", "Х", "Т" нарын бүлэг этгээдийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Тоглож байсан хүмүүс дунд олны танил хүмүүс байсныг эх сурвалжууд хэлж байна.
Тухайн этгээдүүдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.17-д заасан "Мөрийтэй тоглоом зохион байгуулах" гэсэн зүйлчлэлээр хариуцлага хүлээлгэх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ