ЭМЯ: Нэг хүүхэд болон тусгай нислэгээр ирсэн иргэнээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сэлэнгэ аймагт кластер буюу багц тохиолдол бүртгэгдэж, голомтын цар хүрээ тэлж байна.

11:00 цагт мэдээлэл хийснээс хойш коронавирусийн хоёр тохиолдол шинжилгээгээр батлагдлаа.

  • Эхний тохиолдол нь нэгдүгээр тохиолдлын /ачаа тээврийн жолооч/ хавьтал болох ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан 4 настай хүүхдээс хоёр дахь шинжилгээгээр коронавирус илэрлээ. Энэ голомтоос ийнхүү нийт долоон хүн халдварлалаа.  
  • Хоёр дахь тохиолдол нь аравдугаар сарын 24-нд Франкфуртийн онгоцоор ирсэн хүнээс давтан шинжилгээгээр халдвар илэрлээ.

Монгол Улсад коронавирусийн халдварын тохиолдол 414 боллоо" гэв.

Түүнчлэн вирус давтан шинжилгээгээр илрэх байдал ажиглагдаж байгаа тул иргэд эхний шинжилгээ зүгээр гарсан гэж тайвшрахгүйгээр цаашдын арга хэмжээнд өөрийгөө бэлдэж ухаалаг, эерэг хандах хэрэгтэй байна. Иргэд вирус тархахаас сэргийлэн ажиллаж байгаа хүмүүсийнхээ ажлыг хүндэлж, эерэг хандахыг тэрбээр мэдээллийн үеэр хэллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ