Ж.Батзандан: Уг нь намд мэргэжлийн фракцууд байх ёстой

Ардчилсан нам цаашид фракц­гүй нам байж чадна гэж дар­га нь зарласан билээ. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Бат­зандан дараах байр суу­рийг илэрхийлжээ.

“АН-ын нэг том зовлон бол фракцууд. Уг нь дэлхийн бүх намд фракц байдаг. Гэвч АН-ын фракц бол эрүүл бус фракц гэдэг нь ойлгомжтой. Яагаад гэхээр, АН-ыг таван нам нэгдэж байгуулсан. Таван на­мын суурь дээр таван фракц үүс­сэн. Өөрөөр хэлбэл, АН-д мэр­гэж­лийн фракц үүсээгүй. Харин яв­­цуу эрх ашгийн фракцууд л бай­на.

Уг нь намд мэргэжлийн фрак­цууд байх ёстой юм. Хуульч­дын, инженерүүдийн, эмч на­рын гээд л. Тэд нь нам ял­сан то­хиолдолд мэргэжлийн сал­бар яам­даа толгойлоод, бод­­логоо то­дорхойлоод явдаг. Ма­­най АН, ер нь Монголын улс­ тө­рийн намуудын фракц ин­гэж мэр­­гэших ёстой. Түүнээс фрак­цуу­дыг 100 хувь татан буулгах, фракц­гүй нам болно гэдэг бол амьд­рал дээр хэзээ ч байдаггүй зүйл" хэмээжээ.

Д.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ