С.Баяр АТГ-т хандлаа

УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайд асан С.Баярын талаар ноцтой баримт дэлгэсэн. Тодруулбал, түүнийг АНУ-д хэдэн тэрбумаар үнэлэгдэх байртай хэмээн мэдээлсэн юм. Харин энэ асуудлаар С.Баяр өөрийн байр сууриа илэрхийлж, монголд очихоороо хэргийн үнэн мөнийг олно хэмээн мэдэгдэж байсан.
Түүнчлэн уг асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Г.Уянгаас АТГ мэдүүлэг авсан билээ. Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр нэр төрөө сэргээлгэхээр АТГ-т хандан өргөдөл гаргасан байна. Өргөдөлдөө “Санжаа овогтой Баяр намайг Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Оюу Толгойн гэрээг батлуулж, албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж авлига, хээл хахууль авсан, улмаар АНУ-д олон тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх хөрөнгө худалдан авч “мөнгө угаасан” мэтээр бичин хүнд гэмт хэрэгт буруутгасан элдэв мэдээлэл зарим сонин болон сайтууд, хэвлэл мэдээллийн бусад хэрэгслээр сүүлийн үед олноор нийтлэгдлээ. Иймд намайг гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй эдгээр үйлдэлтэй холбоотой эсэхийг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж, үнэн мөнийг тогтоож өгөхийг хүсъе” гэжээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ