"Оюунлаг" гишүүд

Өнгөрсөн намрын чуулганы завсарлагаанаар гишүүд өөр өөрийн сонгогдсон тойрогтоо болон өөр тойргуудад ажиллаад амжсан. УИХ-ын 76 гишүүнээс Л.Гантөмөр, С.Одонтуяа нар хамгийн олон аймагт ажиллажээ.

Гишүүд орон нутагт очиж ажиллах нь өдрийн од мэт бөгөөд ялангуяа эмэгтэй гишүүн зорьж очсон явдалд иргэд ихэд таатай хандсан гэнэ. Сайд Л.Гантөмөр хүүхдийн боловсролын асуудлаар, гишүүн С.Одонтуяа эрүүл мэнд, гэр бүлийн талаар лекц уншиж нэг үгээр улс төржилтгүй уулзалтуудыг тэд хийжээ. "Хэн нэг гишүүн нь ирэхээрээ нөгөө нэгнийгээ муулсан, манай нам, танай нам гэж ярьж байгаад явдаг, харин энэ хоёр их "Оюунлаг" гишүүд юм" хэмээн очсон аймгийн иргэд нь ам сайтай үлджээ.

УИХ-ын гишүүд дундаа ч мэдлэг, боловсролоороо дээгүүрт тооцогддог хоёр гишүүний аяны зам нийлсэн бололтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ