Албан татварын хуулийн төслийг байнгын хороонд хэлэлцэхээр боллоо

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан 53.9 хувийн ирцтэйгээр эхэллээ.
Уг хуралдаанаар нийслэлийн албан татварын тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байгаа бөгөөд Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү хуулийн төслийг УИХ-ын төсвийн байнгын хорооноос байгуулагдсан ажиллаад архи, тамхи, согтууруулах төрлийн бүх ундааны борлуулалтад 1 хувийн татвар, баар, ресторан, амралтын газар, зочид буудалд үйлчлүүлэгчийн 1 хувийн татвар ноогдуулахаар болгож өөрчилсөн юм.
Энэ асуудал нь гишүүдийн дунд маргаан үүсгэн юм. Харин энэ асуудлын анхны хэлэлцүүлгийг байнгын хороон дээр хийх санал гаргаснаар Төсвийн байнгын хороон дээр дахин хэлэлцэхээр боллоо.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ