О.Баасанхүү Ерөнхий сайдыг огцруулна гэв

УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү мэдээлэл хийлээ. Тэрбээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлыг өргөн барихаар судалж байна гэж мэдэгдсэн.

Ерөнхий сайд улс орны эдийн засгийн хүндрэлээс гарах талаар дорвитой ажил хийхгүй байна. Уул уурхайн хоёрхон компани дээр түшиглэн эдийн засгийг сэргээх тухай ярьж байгаа нь хангалтгүй ажиллаж буйн гэрч гэлээ. Түүний энэ саналыг УИХ-ын хэд хэдэн гишүүн дэмжихээ мэдэгдсэн хэмээн нэмж хэлсэн юм. Гэхдээ олон нийт түүний энэ санаачлагад хэрхэн хандах нь эргэлзээтэй юм. Эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэн үед засгаа огцруулаад төрөөрөө тоглоод суух нь оновчтой гарц мөн эсэхийг ард түмэн тунгаах бизээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ