О.Баасанхүү: Дараагийн сонгуульд дэвшихгүй байсан ч болно, улайрах зүйлгүй

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайдыг огцруулах санал өргөн барьж болох тухай мэдэгдэл хийж олон нийтийн анхааралд ороод байгаа. Тэгвэл тэрээр нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа ирэх сонгуульд нэр дэвших эсэх тухайгаа ярьсан байна.
Тэрээр "Нам өөрөө хэнийг томилохоо шийднэ. Манай МАХН-аас ерөнхийдөө УИХ-ын долоон гишүүн байгаа. Засгийн газрын өмнө нь сайд байсан, одоо байгаа хүмүүс нийлээд бидэнд чиглэл өгсөн.
Хүн тус бүр гурван тойрогт ажлаад “усалгаа” хий гэсэн. Би эндээс гарна гэдэг утгаар ярьж байгаа юм биш. Гэхдээ би жагсаалтын гишүүн гэдэг утгаар ерөнхийдөө Чингэлтэй, Сонгинохайрхан, Өвөрхангай, Эрдэнэт гээд дөрвөн тойрог дээр тулж ажиллаж байгаа.Нам өөрөө шийдвэрээ гаргана. Тэгэхээр би тэндээс дэвшинэ гэдэг эрт. Нэгэнт УИХ-д суусан гэдэг утгаар сонгуульд өрсөлдөхийн төлөө явна. Гэхдээ нам битгий өрсөлд гэвэл өрсөлдөхгүй байж болно. Тэнд заавал улайраад байх зүйлгүй" хэмээжээ.
Тэгэхээр Н.Энхбаяр дэвш гэвэл дэвшиж, үгүй гэвэл тэрээр улс төрд баяртай гэж хэлэх бололтой.
С.Дулам
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ