Монгол төрийг хорлоод байгаа хүн хэн бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэзээний шулуухан хэлдэг зангаар хатуухан үгс урсгахдаа хэн нэгнийг ихэд онцолсон юм.
Тэрээр "Энэ төслийг боловсруулахад Монгол банкны санал аваагүй гэсэн. Яагаад Монгол банкны санал аваагүй юм. Монгол банкны саналыг заавал бичгээр авах ёстой. Ингэж байж цаашаа явна шүү. Тэгээд ичих ч үгүй бидний саналыг аваагүй гээд сууж байх. Хэн нь үнэн яриад, хэн нь худал яриад байна. Дараагийн саналаа одооноос бодож, төмөр замын 200 км замаа дуусгах хэрэг байна. Тавантолгойг будлиулж байгаа нь төмөр зам дээр хийсэн балиар зүйлээ нуух гэж байгаа хэрэг.
Засгийн газар төмөр замтай холбоотой зүйлээ жичид нь авч үзмээр юм. Учраа олж, саналаа оруулж ир. Алийн болгон Монголын төр нэг этгээдээр хорлуулж байх юм. Төмөр замын асуудал маш тодорхойгүй асуудалд орлоо. Улсын эдийн засаг урд хил дээр явагдана. Экспортын тээвэрлэлтийн асуудлаа шийдэлгүй явж байна. Монголын төр дэндүү арчаагүй байна. Нэг этгээдийн өмнө цагаан тугаа барьчихаад нуувчинд байна.
Зээл авах юм уу, хувийн хэвшлийн түншлэл байж болох гээд яриад сууж байна. УИХ-ын гишүүд нь чимээгүйхэн ширээний дор харцаа чулуудаад хэвтээд байх юм. Хорлон сүйтгэх ажиллагаа хоёр их хурал, гурван Засгийн газрын ард гарлаа.
Монголын төр яагаад суугаад байна. УИХ-ын гишүүдэд өнөөдрийн болон ирээдүйн Монгол орны төлөө санаа сэтгэл байна уу, байхгүй бол тарсан нь дээр. Үлдсэн санхүүжилтээ шийдэхгүй бол ноднин жил хийсэн ажил одоо усанд идэгдээд дуусна. Өөрсдийн хөрөнгөөр ажлаа хийсэн хувийн хэвшлийнхэн төрөөс мөнгөө авч чадахгүй зарим нь амиа егүүтгэхийн өмнө байна" гэсэн юм.
С.Дулам
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ