"Ерөнхий сайд юу ч ярьсангүй"

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 14.00 цагт эхлэх байсан ч цагаасаа хоцрон саяхан эхлээд байна. Хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийлээ. Түүнийг ямар мэдээлэл хийх бол гэх хүлээлт үүсээд байсан.
Эдийн засгийн хямрал болон "Стэнд бай" хөтөлбөр, Оюутолгой, Тавантолгойн гэрээний явц зэрэг олон цаг үеийн асуудлуудаар олон нийт хүлээлт үүсгээд байсан ч Ерөнхий сайд энэ удаа Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн 40хууль, тогтоомжийн хэлэлцүүлгийн явцын талаар товчхон мэдээлэл хийлээ. Гишүүд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан тэдгээр хуулийн төслүүдийн хэлэлцүүлгүүдийн талаар асуулт тавьж эхэллээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ