Ч.Сайханбилэг: Тавантолгойг шийдэх итгэл үнэмшил байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газраас өргөн барьсан болон хэлэлцэх шатандаа явж байгаа хуулийн төслүүдийн талаар мэдээлэл хийлээ. Ерөнхий сайдыг мэдээлэл хийсний дараа гишүүд асуулт тавьж байна.

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар: Эдийн засгийн хүндрэл хэдий хүртэл үргэлжлэх вэ? Ямар гарц байна. Үндсэн хууль, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах, Монголын нийгмийн зөрчлийг багасгах талаар ямар ажил хийгдэх вэ? Ажлаас бөөнөөр нь халдаг асуудал дахиад бий боллоо. Үхлийн тойргоор явж байх хэрэг байна уу? Агентлагуудад сарын хугацаанд хүнд суртлаас гарах аян өрнүүлж байна.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг: Бид УИХ-аар хэлэлцээд цогц бодлогоо баталсан. Энэ төлөвлөгөөний дагуу Засгийн газар үйл ажиллагаагаа хэрэгжүүлээд явж байна. Макро эдийн засгийн хувьд зарим зүйл дээр хүнд байгаа ч зарим асуудалд нааштай үр дүн гарч байна. Ам.доллар, валют, инфляцийн хувь хэмжээнд асуудал байгаа. Гэхдээ эдийн засаг ерөнхийдөө агшиж байгаа гэдэг үүднээс ажил хэрэгжүүлнэ. Экспорт дэмжинэ, бонд босгох хөрөнгө оруулалт татах гурван асуудал дээр эдийн засгаа сэргээхээр ажиллаж байна.

Тавантолгой дээр шийдвэрээ гаргаж чадна гэсэн итгэл үнэмшил байгаа. Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хүнд суртлыг багасгаж болно гэж үзэж байна. Хүнд суртлаас гарах сарын аяны саналыг дэмжиж байна. Засгийн газар байнга ажлуудыг хэрэгжүүлдэг. Байнгын үйл ажиллагааны хэвшил болгоход нь анхаарна.

Жишээлбэл УИХ-д өргөн барьсан Татварын хуулин дээр аж ахуйн нэгжүүд жилд 1-2 удаа гаргахаар болж байна. Учир нь ажахуйн нэгж жилдээ 41 удаа санхүүгийн тайлан гаргадаг хүнд сурлыг зогсооно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ