Иргэн М.Ганбаатар: “Хүүхдэдээ хоёр хоног юу ч идүүлсэнгүй” гээд тал талх зээлэх энүүхэнд

НӨАТ-ын тухай шинэ хууль энэ оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Тэгвэл уг хууль захын хорооллын жижиг бизнес эрхлэгчид, тэр дундаа 8 нэр, 6 нэрийн хүнсний дэлгүүрүүдэд маш том дарамт учруулж, улмаар үнийн өсөлт иргэдийн худалдан авалтад шууд нөлөөлжээ.

Энэ талаар худалдаа эрхлэгчдийн төлөөлөл болгож СХД-ийн ...-р хорооны иргэн ... дэлгүүрийн эзэн М.Ганбаатартай ярилцлаа.

- НӨАТ-ын тухай хууль танай хороон дээр хэзээнээс хэрэгжиж эхлэв?

- НӨАТ-ын тухай хууль “Үндэсний их баяр” наадмын өмнөх өдөр буюу 2015 оны 7 дугаар сарын 09-нд батлагдсан. Энэ хууль өнгөц харахад Аж ахуй нэгжийн татварыг төвлөрүүлэх гэж байгаа мэт боловч хөрсөн дээрээ иргэд, жижиглэн худалдаа эрхлэгчдийг туйлдуулж, хоногийн хоолыг нь булааж байна.

Зөвхөн энэ хэсэгхэн газарт хорь гаруй дэлгүүр үйл ажиллагаа явуулж байна. Тэдний дийлэнх нь өрх толгойлсон эмэгтэйчүүд, 50-аас дээш насны эмгэн өвгөчүүд байна. Гэтэл өдрийн хоолоо арайхийж залгуулдаг мухлагуудад 2 саяын үнэтэй кассын машин, хоёр ширхэг компьютер авч тавихыг хүчээр тулгаж байх жишээтэй.

Тэр кассын машиныг авчихвал бид чинь юугаараа бараа, таваараа татах билээ. Шуудхан хэлэхэд төр ард иргэдийнхээ дунд яс хаялаа гэж болно. Урд нь иргэд авсан бараагаа бөөнд нь бичүүлээд авдаг байсан бол төр сугалаа гаргаснаас хойш талхаа нэг, бохио нэг гэх мэтчилэнгээр сугалаанд нь болж тасалж бичүүлж байна.

Том дэлгүүрүүд бол үүнийг тоох ч үгүй. Гэтэл захын хорооллын дэлгүүрүүдэд НӨАТ дагасан асуудал олон байна. Тухайлбал захын хорооллын дийлэнхэд нь тогны хүчин чадал муу, байсхийгээд л тасарчихдаг, интернет орчин байхгүй, адаглаад машиныг нь аваад тавьчихлаа гэхэд хор, хэвлэгч, боодол цааснаас нь эхлээд асуудал ихтэй.

-Ер нь иргэдийн худалдан авах чадвар хэр байна?

-Их муу. Улам л муудаад байна.

-Өр, зээл тавьж байх юм уу?

-Байна, байна. #000000;">“Хүүхдэдээ хоёр хоног юу ч идүүлсэнгүй” гээд хамаг юмаа мулталж үлдээгээд, тал талх, үмх мах зээлэх энүүхэнд.

Төр засаг иргэдээ ямар хэмжээнд авч яваагаа мэдэхгүй байж, агаарын хууль баталж байгаад үнэхээр бухимдана. Иргэдийн худалдан авах чадвар бүр эрс муудаж байна. Тамхийг ширхэглэе, тосыг граммлая, талхыг хувааж авъя гээд байх юм.

Ерөөсөө ард түмэн ч тэр, жижиг бизнес эрхлэгчид ч тэр эвгүй болчихлоо.

-Гэтэл НӨАТ-ын баримт хэвлэгч суурилуулаагүйгээс болоод Татварын байцаагч, цагдаа нар дарамтлах тохиолдол их байгаа гэж сонссон. Танай хороонд байдал ямар байна?

-Зөндөө гарсан. #2f4f4f;">#000000;">Айлгаж ичээгээд, бараа таваарыг нь хураагаад явсан тохиолдол гарсан гэж дуулсан.

Энхүүхэндээ гэж хэлэхэд манай хэсэгт 20-иод дэлгүүр байна. Тэднээс ганцхан дэлгүүр л кассын амшин авч тавьлаа.

Эртээд УИХ-ын гишүүн С.Ганбаатар НӨАТ-ын хар машины талаар гааль хариуцсан даргаас асуулга тавьж байна. Гэтэл тэр хүн “Энэ машиныг авахад 80-160 мянган төгрөгийн дотор л болно” гэж байх юм. “Хаана байна аа” тэр 50, 60 мянгын кассын машин. Асуудал хариуцаж байгаа хүн нь амьдралаас тасарчихсан байхад хар машин яаж хөрсөнд буух вэ.

-Нөгөө талаар үнийн өсөлтөд ч нөлөөлөөд байна аа даа?

- Яг тийм. Тухайлбал, би жилд 10 сая төгрөг олдог байлаа гэхэд татварт 3 сая, ажилчдын цалин хөлсөнд 4 сая, дулаан халаалт, тог цахилгаан усанд 3, 4 саяар өгчихөөд надад огт ашиг ирэхгүй байгаа. Улс орноо хөгжүүлж буй нь энэ гээд ард түмнээ дарамтлаад, албан шахалт үзүүлээд байх юм.

Тэгэхээр худалдаа эрхлэгчид төрөөс ирж буй дарамтыг өөртөө авахгүйн тулд арга буюу үнээ нэмж байгааг бас ойлгох хэрэгтэй. Энэ янзаараа явбал төдхөн өлсгөлөн нүүрлэнэ гэдгийг л ойлгох хэрэгтэй.

Х.Маргад

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Мэдэгдэл
Өчигдөр 15 цаг 42 мин

Улаанбаатарт 19 хэм дулаан
Уржигдар 07 цаг 51 мин