Норсон гар утсыг хэвийн болгох 10 алхам
Өдгөө бидний өдөр тутмын хэрэглээ болсон гар утсыг ашиглах явцдаа усанд унагаах, норгох зэргээр гэмтээж байдаг билээ. Харин хэрхэн түргэн шуурхай арга хэмжээ авч, гар утсаа хэвийн байдалд оруулах талаар зөвлөгөө, мэдээллийг танд зориулан бэлтгэлээ. Ингээд мэдээллийн дэлгэрэнгүйтэй танилцъя.

Та утсаа усанд норгосноо мэдвэл тэр дор нь гаргаж авах хэрэгтэй юм. Утсанд ус ихээр нэвчин орох тусам үзүүлэх хор хөнөөл их байдаг аж.

Гар утсаа уснаас гаргамагц зөөлөн алчуураар арчиж, ус орсон хэсгүүдийг сэгсэрч үзээрэй.

Харин дараа нь утсаа нээж, сим картаа авч, гэмтсэн эсэхийг шалгаж үзэх хэрэгтэй.

Утасныхаа салж болох бүх эд ангийг хэдэн хэсэг болгон салгаж тавиарай. Ингэхдээ салгасны дараа бүх хэсгийг сайтар арчих ёстой.

Тоос сорогч ашиглан, жижиг хошуугаар нь утасныхаа баттерей ордог хэсгийн соруулж, ус орсон хэсгүүдийг сайтар цэвэрлэж авна. Ингэснээр нь утсанд тань орсон ус сорогдон гарч, элдэв асуудлаас сэргийлнэ.

Та утсаа хатааж байна гээд үсний сэнс ашиглаж хэрхэвч болохгүй аж. Энэ нь эсрэгээрээ утсанд байгаа усыг цааш тарааж, гэмтэл учруулдаг байна.

Энэ бүхний дараа утсаа задласан чигээр нь будаанд хийж орхиорой. Будаа нь утасны гүнд хадгалагдан үлдсэн усыг гаргаж өгөх бөгөөд та үүнийг ажиглаж, арчиж байх ёстой. Гар утсаа дор хаяж 6 цаг орчим будаанд хийж, байлгахад хангалттай аж.

Дээр дурдсан заавруудыг хэрэгжүүлсний дараа гар утсаа нар шууд тусах газарт тавьж, хатаагаарай. Ингэснээр утаснаас тань бүх ус гадагшилж, хэвийн байдалдаа орно.

Та утсаа бүрэн хатсан гэж үзсэнээс 24 цагийн дараа л тогонд залгаж цэнэглэх боломжтой байна. Ингээд л таны утас асч, буцаад хуучин байдалдаа орох юм.

Хэрэв дээр дурдсан аргуудыг хэрэглээд ч үр дүнгүй, утас тань асахгүй байвал засварчинд хандаарай.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ